ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар 1-19 дүгээр хороодын хэсгийн ахлагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Чингэлтэй дүүрэг 2020 оныг “Нийгмийн тогтвортой хөгжлийн жил” болгосонтой холбогдуулан мөн Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны A/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг  хангаж ажиллах хүрээнд, агаар бохирдуулагч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллах, мөн илэрсэн зөрчил дутагдлыг цаг тухай бүрт нь арилгуулах, мэдээлэл, судалгааг цаг алдалгүй дамжуулан хамтын ажиллагаагаа сайжруулах зорилготой юм.

Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Н.Баатар болон албаны хүмүүс оролцож холбогдох мэдээллийг өглөө.

Зөвлөгөөнд дүүргийн хэлтэс албадын дарга нар болон хороо хариуцсан мэргэжилтнүүд, 189 хэсгийн ахлагч хамрагдлаа.

Leave a Reply

  • Facebook