ГЭРЭЭ БАЙГУУЛСАН БҮХ ЭМИЙН САН 11 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ ОЛГОЖ ЭХЭЛНЭ

Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх гэрээ байгуулсан бүх эмийн сан даатгуулагч иргэдэд 11 дүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэхээр ЭМД-ын тухай хуулийг шинэчилсэн.

Энэхүү шинэ хуулийн дагуу хөнгөлөлттэй эмийг хэрхэн авах талаарх мэдээллийг хүргэж байна.

Хуульд орсон өөрчлөлтөөр хөнгөлөлттэй эмийг олгодог, олгодоггүй эмийн сангууд байсан, үүнийг болиулж бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эмийг олгодог болж байна. Иргэд өөрт ойр байгаа эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авах боломж бүрдэж байна. 

Тухайн иргэний оршин сууж буй газрын өрхийн эмнэлгийн эмч, сумын эмнэлгийн эмч хөнгөлөлттэй эм олгох жорыг бичдэг байсныг болиулжээ.

Хөнгөлөлттэй эм олгох жорыг бүх түвшний эмнэлгийн байгууллагын эмч нар бичдэг болжээ.

Leave a Reply

  • Facebook