ИРГЭДЭД ЗӨВЛӨМЖ ӨГӨХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээ, нийтийн аж ахуйн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран иргэдэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, өөрт болон бусдад туслах, угаарын  хийн хорт утаанаас сэргийлэх, аюулгүй байдлаа хангах чиглэлээр заавар, зөвлөмж өгөх өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өдөрлөгийг дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул-2” худалдааны төвтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook