СУРАГЧДЫН I УЛИРЛЫН АМРАЛТ 12-Р САРЫН 21-НД ЭХЭЛНЭ

Боловсрол Шинжлэх Ухааны сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон билээ. Ерөнхий боловсролын сургуулийн амралтын хуваарийг хүргэж байна.

Амралтын хуваарь:

I УЛИРАЛ- 1-12 дугаар анги 16 долоо хоног хичээллэж, 2020.12.21- 2021.01.31-нийг хүртэл амарч, хоёрдугаар сарын 1-нд хичээл орно.

II УЛИРАЛ- 1-12 дугаар анги 2021.02.01-2021.03.26-ныг хүртэл найман долоо хоног хичээллэж, 2021.03.29-2021.04.02-ныг хүртэл 7 хоног амарна.  

III УЛИРАЛ- 1-5-р анги 8 долоо хоног, 6-12-р анги 9 долоо хоног хичээллэнэ.

1-3 дугаар анги 2021.04.05- 2021.05.28-ныг хүртэл хичээллээд амарна. 

4-5-р анги 2021.04.05- 2021.05.28-ныг хүртэл хичээллээд, долоо хоног шалгалтаа өгч, 6-р сарын 4-нөөс зуны амралт эхэлнэ. 

6-12-дугаар анги 2021.04.05-2021.06.04-нийг хүртэл хичээллээд, шалгалтын долоо хоног эхэлнэ. 6-р сарын 11-нээс зуны амралт эхэлнэ. 

Leave a Reply

  • Facebook