“БИ МОНГОЛ ХҮН” СУРГАЛТАНД 24-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД ХАМРАГДАВ

Хүүхдийн номын өргөөнөөс хүүхэд багачуудад зориулан зохион байгуулдаг хөтөлбөр арга хэмжээнүүд хуваарийн дагуу зохиогдсоор байна. 10 дугаар сарын 16-нд хэрэгжсэн “БИ МОНГОЛ ХҮН” хөтөлбөрт Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 24-р сургуулийн Л.Цэгмэд багштай 5Б ангийн 42 сурагч, тус сургуулийн номын санч Ж.Маралмаагийн хамт ирж хамрагдлаа.

Энэ удаагийн сургалтын сэдэв “Монгол хүн амны билгээс ашдын билэг”. Хүүхэд багачуудад бусадтай эерэг зөв харилцах, үргэлж сайн сайхан үгээр ярилцаж байх нь ямар үр нөлөөтэй байдаг талаар өвгө дээдсийн сургаалийг тайлж тайлбарлан ойлгуулах гэж энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.

“Хүүхдийн номын өргөө”

Leave a Reply

  • Facebook