ХАЛАГДСАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧИЛЖ АЖИЛЛАЛАА

2019 оны 2 дугаар ээлжээр дүүргээс татагдаж цэргийн жинхэнэ албаа хааж ирсэн цэрэг дайчдыг 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хугацаат цэргийн албаа хааж ирсэн цэрэг дайчдыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байраар хангах, чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хугацаат цэргийн жинхэнэ албаа хааж халагдан ирж байгаа иргэдэд дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хөдөлмөр эрхлэлтийн албанаас 70 гаруй байгууллагын 423 нээлттэй ажлын байрыг санал болгож, дээрх байгууллага аж ахуйн нэгжүүдээс “Эко констракшн”  ХХК нь нярав, мужаан, арматурчин, сантехник гагнуурчин мэргэжлээр, Дотоодын цэргийн штабаас тус байгууллагад хэв журмын эргүүл, С ангиллын жолооч, харуулчин, зэрэг мэргэжлээр ахлагчийн албанд элсэж алба хаах хүсэлтэй халагдсан дайчдад мэдээлэл өгч  хамтран  ажиллав.

Цэргийн алба хааж ирсэн 12 иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд ажил хайгчаар бүртгэж, 24 иргэнд ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, “Эко констранкшн” ХХК 5 иргэнийг ажил горилогчийн анкет бөглүүлж, байгууллагынхаа танилцуулгыг хүргэж мэдээллээр ханган шууд ажлын байранд зуучиллаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook