ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧООНЫ ЭМЧ НАРТ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын товчооны эмч нарт 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар ажиллахад анхаарах асуудлаар сургалт зохион байгууллаа.

Тус сургалт, зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа  болон  Цэргийн төв эмнэлгийн поликлиник эрхэлсэн дарга  дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ  мэдээлэл хийлээ. Тэрээр хугацаат цэргийн албанд татагдсан цэргийн насны залуучуудын зарим өвчнийг цэргийн төв эмнэлгээс хариуцаж нийгмийн хариуцлагын хүрээнд алба хаах хугацаанд нь эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцолсон юм.

Дүүргийн Цэрэг татлагын товчооны эмч нар дэд хурандаа  Б.Болор-Эрдэнээс      асуулт асууж, харилцан санал солилцож, ажлын уялдаа холбоог ханган ээлжит цэрэг татлагын үеэр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахад нэгдсэн ойлголтод хүрлээ.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook