ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үйлдвэр эрхлэгчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж зөвлөмж, зөвлөгөө өгч эрсдэлээс урьдчилан сэргийлэх, “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналтыг сайжруулах” хүнсний үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Чингэлтэй дүүрэгт хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж байгууллага, иргэдийг хамруулан сургалт зохион байгууллаа. Сургалтад “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч танд” ном, Хүнсний үйлдвэрт мөрдөх эрүүл ахуйн, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг тараан өгч, тулгарч буй бэрхшээлийг нь сонсож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн, үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

            ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook