ДУЛААЛГА АЯН

“Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” нь дулаалга, халаалтын цогц хөтөлбөр-ийг нийслэлийн гэр хорооллын 40 хороонд амьдардаг, төслийн шалгуурт нийцсэн айл өрхүүдэд хэрэгжүүлэх гэж байна. Байшин болон гэр сууцныхаа дулаан алдагдлыг төслийн 70 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр, өөрийн гараар дулаалах, сарын түлшний зардлаас илүүгүй мөнгийг 30 хүртэлх сарын хугацаанд хүүгүйгээр цувуулан төлөх замаар орчин үеийн халаалтын хэрэгсэлтэй болж, аятай тухтай амьдрахыг хүссэн иргэн та харъяа дүүргийнхээ “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д байрлах “Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн борлуулалтын төв дээр очиж мэдээлэл аван, шалгуур хангасан тохиолдолд хөтөлбөрт бүртгүүлэхийг урьж байна.

БОРЛУУЛАЛТ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН БАЙРШИЛ

Чингэлтэй дүүрэг 12-р хороо, Дэнжийн мянга, Нарантуул 2 захаас урагшаа 200 м яваад гэр хороолол дунд “Чингэлтэй мэдээлэл инновацийн төв” 99655005

Баянгол дүүрэг 12-р хороо, Бичил хороолол /арктай буудлын хажууд, ломбардтай үйлчилгээний төвийн нэг давхарт/ 99693915Сонгинохайрхан 8-р хороо,

Баянхошуу дэд төвийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Баянхошууны Жанцангийн уулзвараас баруун тийш төв зам дагуу/ 89980215

Сүхбаатар 13-р хороо, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв /5-н буудал зам дагуу/ 99200605Холбогдох утас: 312194

Leave a Reply

  • Facebook