“САЙН ТУРШЛАГА 2020” УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохиогдсон “Сайн туршлага-2020” уралдаанд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв 2020 онд хийж хэрэгжүүлсэн 4 шинэ ажлыг танилцуулж, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах асуудлыг шийдвэрлэсэн нь” номинацад ТЭРГҮҮН байр эзэллээ.

Үүнд:

1. Мэдээллийн технологийн чиглэлээр – (Онлайн цаг захиалгын систем, Цахим өвчний түүх, цахим эмийн сан, Ажлын гүйцэтгэл үр дүнгийн үнэлгээний систем)

2. Сургалтын чиглэлээр – CLTS (Өрх, иргэн бүр ариун цэврийн байгууламжаа өөрсдөө шийдэх нь сургалтын аргачлал) нэвтрүүлжээ.

Leave a Reply

  • Facebook