ШИРЭЭНИЙ ШАГАЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд зохион байгуулагдсан “ИРГЭДИЙН СПОРТЫН IX ИХ НААДАМ”-ын “ШИРЭЭНИЙ ШАГАЙ”-ын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 10-р сарын 30-ны өдөр Хайрхан хөгжлийн төв-2 дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 12 хорооны эрэгтэй 86, эмэгтэй 86 тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй 1-р байр 16 дугаар хороо, 2-р байр 18 дугаар хороо, 3-р байранд 5-р хорооЭмэгтэй 1-р байр 16 дугаар хороо, 2-р байр 18 дугаар хороо, 3-р байр 13 дугаар хороо тус тус шалгарч медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Leave a Reply

  • Facebook