ШӨХТГ-ЫН ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Шадар Сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, худалдаа үйлчилгээний байгууллагуудын автомашины зогсоолын хүртээмжийн асуудлаар холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах Хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга Б.Бат-Эрдэнэ 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.Хяналт шалгалтын ажлыг “Нийслэл хотын хэмжээнд зохион байгуулж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд аливаа үйлчилгээг саадгүй авч байх орчин нөхцлийг бүрдүүлэх юм” гэж Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга Б.Бат-Эрдэнэ онцлон хэллээ.

Leave a Reply

  • Facebook