“УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” ӨДӨРЛӨГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран  зохион байгуулж байгаа “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээ Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Өдөрлөгийн нээлтэд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа  Ц.Нямбаяр, НОБГ-ын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан газрын дарга, хурандаа А.Алтанбагана, нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон холбогдох албаныхан оролцлоо.

Чингэлтэй дүүрэг нийт 19 хороодтой. Үүнээс 13 хороо нь гэр хороолол юм. Тус хороодод төвийн 6 дүүргийн 700 гаруй албан хаагч ажиллана.

Пийшин, зуухны галлагаа, угаарын хийн хордлого, гал түймрийн аюул, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналт, Онцгой байдлын алба хамтран иргэдийг зөвлөгөө мэдээллээр хангаж, хяналт шалгалт хийх юм.

Leave a Reply

  • Facebook