АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн хэмжээнд Замын түгжрэлийг бууруулж, хүн амын эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс зарим авто замыг нэг урсгалтай болгох, тодорхой аж ахуйн нэгж, байгууллагын гадна зогсоолын үйлчилгээний талаар санал боловсруулах Ажлын хэсгийн хурлыг Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол тус ажлын хэсгийн ахлагчийн хувьд 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдууллаа.

Хуралд Чингэлтэй дүүргийн Замын Цагдаагийн Хэлтсийн дарга, Хурандаа Ц.Ганболд тулгамдсан асуудлуудыг танилцуулсан бөгөөд Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн Газрын дарга С.Энхтөр хуралд оролцож, санал солилцож тодорхой асуудлуудаар чиглэл өглөө.

Leave a Reply

  • Facebook