ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, БААР ЦЭНГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

Улсын онцгой комиссын шийдвэрээр үзвэр, үйлчилгээ, олон нийтийн үйл ажиллагаа, баар цэнгээний газрын үйл ажиллагааг гурав хоногийн хугацаатай зогсоохоор болжээ.Иймд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн 3 хоног хаах шийдвэр гарлаа.Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүдээ гэрээс гаргахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиарай.

Leave a Reply

  • Facebook