УЛААНБААТАР ХОТООС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЛАА

Улсын онцгой комиссын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс гурван хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаалаа. Тодруулбал 11 дүгээр сарын 11-ний 02.00 цагаас 13-ний 23 цаг хүртэл хаах шийдвэр гаргажээ. Хотоос гарах хөдөлгөөнд автозам, нислэг, галт тэрэгний хөдөлгөөн мөн давхар багтжээ. Алтанбулаг боомтоос орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирус илэрсэн. Үүнтэй холбогдуулан нэгдүгээр шатны хавьтагч нарыг тогтоох ажил явагдаж байна.

Leave a Reply

  • Facebook