ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН АЛБАН ХААГЧ НАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын үед онцгой нөхцөл байдалд ажиллаж буй дүүргийн Онцгой комиссын албан хаагчдад 40,000 ширхэг амны хаалтыг олголоо. Амны хаалтыг ДИТХурлын дарга Б.Мөнхбат дүүргийн Засаг даргын төсөл хариуцсан орлогч, Онцгой комиссын гишүүн Ж.Чимэдцогзол болон холбогдох албаныханд гардуулан өгөв.

Энэхүү дэмжлэг нь дүүргийн хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэг бүхий онцгой нөхцөлд ажиллаж байгаа 2000 гаруй албан хаагчдад дэмжлэг болох юм.

Leave a Reply

  • Facebook