ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХИЙГ БҮРТГЭЖ НЭВТРҮҮЛЭХ ЗААВАРТАЙ ТАНИЛЦАНА УУ

Бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар өгөгдсөн үүрэг чиглэл болон Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1250 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн гудамж, талбайд зорчиж буй иргэд болон төрийн байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг нарийвчлан гаргах үүднээс иргэний цахим үнэмлэхийн QR кодыг ашиглан иргэдийн зорчилтын бүртгэлийг хянах www.qr.ulaanbaatar.mn системийг нэвтрүүлсэн.

Дээрх системээр хүнс худалдаа, үйлчилгээ, тохижилт нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн иргэний цахим үнэмлэхийг бүртгэж нэвтрүүлэхийг аж, ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдье.

Leave a Reply

  • Facebook