ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн 180 гаруй улс орон жил бүр тэмдэглэдэг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг энэ жил “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Чингэлтэй дүүрэг тус аянд нэгдэж, батлагдсан төлөвлөгөөний хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газартай хамтран 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дүүргийн 1-19 дүгээр хороодын Хамтарсан багийн гишүүдэд цахим сургалтыг зохион байгуулж, сургалтад нийт 141 албан хаагчийг хамрууллаа.

Leave a Reply

  • Facebook