ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ БИТ-ИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ОРОЛЦОНО

2013.06.06

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологи 2013” олон улсын үзэсгэлэн яармаг 2013 оны 6-р сарын 7-11 өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах ба Чингэлтэй дүүргийн БИТ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг үзэсгэлэнд оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулахад дэмжлэг үзүүлэх юм байна.

Үзэсгэлэнд Монголын жижиг дунд үйлдвэрлэгч болон бизнес эрхлэгчид оролцохоос гадна Бүгд найрамдах Чех Улс, Испани, Сингапур, ОХУ, БНХАУ, Польш улсаас бизнес эрхлэгчид ирж оролцоно.

Leave a Reply

  • Facebook