ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССТ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Чингэлтэй дүүргээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Н.Батсүмбэрэл, З.Төмөртөмөө, Л.Ариунтуяа, Б.Мөнхбат төлөөлөгч нар болон “Nona dash” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн 500 өрхөд хүнсний тусламж олголоо. Тусламжийг дүүргийн Онцгой комисст хүлээлгэн өгч туслалцаа дэмжлэг нэн хэрэгтэй байгаа өрхүүдэд олгохоор болов.
САЙХАН ЦАГ УДАХГҮЙ ИРНЭ!

