ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССТ ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол Улсад Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвар бүртгэгдэж, өдөр бүр коронавирусийн тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед сайн санааны дэмжлэг тусламжийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үзүүлсээр байна.

Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Good Neighbours Олон Улсын Төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийн газрын төслийн менежер Ш.Гэрэлмаа Чингэлтэй дүүргийн Онцгой комисст зорилтот бүлгийн 500 өрхөд хүргэх хүнсний тусламжийг хүлээлгэн өглөө.

Энэхүү хүнсний тусламж нь Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн өрхүүдэд хүргэгдэх юм.  

Leave a Reply

  • Facebook