ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫГ БАЙГУУЛАХ ДҮРМИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Өнөөдөр /2020.12.10/ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудыг байгуулах дүрмийн төслийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатад өргөн барилаа.

ОНӨТҮГ байгуулснаар үйл ажиллагааны үндсэн зорилгод тулгуурлан бие дааж орлого бүрдүүлж, дүүргийн төсвийн ачааллыг бууруулах, төсвийг үр ашигтай зарцуулж төсөв хэмнэгдэх боломжийг бүрдүүлэх юм. Мөн нийт зардлын 34 хүртэл хувийг өөрийн орлогоор санхүүжүүлж, мөн хувиар төсвийн ачааллыг бууруулан, салбар байгууллагуудын үйл ажиллагааг санхүү, удирдлага зохион байгуулалтын хувьд нэгтгэж гүйцэтгэлийн хяналт тавих эрхзүйн зохицуулалт бүрдэнэ.

Leave a Reply

  • Facebook