ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН АР ГЭРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын шийдвэрээр дүүргээс 2020 оны 2 дугаар ээлжээр Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт хугацаат цэргийн албанд татагдан, цэргийн албаа хааж буй амьжиргааны түвшин доогуур цэрэг эрсийнхээ ар гэр, 12 айл өрхөд хүнсний тусламжийг гардууллаа.

Энэхүү тусламжийг Цэргийн штабаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж, дайчдын гэрээр орж, БХЯ, ЗХЖШ, Нийслэл, дүүргийн удирдлага, цэргийн штаб, анги байгууллагын мэндчилгээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх санамжийг давхар хүргэж ажиллаа.

Мөн цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонин, БХЯ-ны харьяа “Дуулга” TV студи, МN25 дугаар телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажилласан юм.

Цэргийн албаа амжилттай хааж байгаа дайчдын ар гэрт Чингэлтэй дүүргийн хорооны Засаг даргын ажлын албадаас хүнсний болон нүүрс, модны тусламж үзүүлэх чиглэлээр санаачилга гарган ажиллаж байна.

Хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдын ар гэрт өгч байгаа тусламж нь орон нутгийн захиргааны байгууллагаас иргэд рүү хандсан бодлого бөгөөд алба хааж байгаа хүүхдүүд нь ар гэртээ санаа зовохгүй, цэргийн албаа сэтгэл хоёрдолгүй нэр төртэй хаахад сэтгэл санааны том дэмжлэг болж чадаж байна.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook