ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2020 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурал 12 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар удирдан явуулж “Нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд бүхий л салбарт хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа хэлэлцэн дүгнэлээ.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэж дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг хэлэлцэн баталсан юм. Цаашид хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, байгууллагын хүний нөөцийн бодлогын шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэх, хэлтэс, албадын уялдаа холбоог сайжруулж ажиллах зэргийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга онцоллоо.

Мөн үеэр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн мэндчилгээг уламжиллаа. Тэрээр “Коронавируст цар тахал дэгдсэн хүнд үед өвчлөлөөс иргэдийг сэргийлэх ажилд идэвхийлж, нийслэл, дүүргээ хөгжүүлэх үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласан нийт ажилтан, алба хаагчиддаа талархал илэрхийлье, 2021 онд амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье” гэдгийг хэлсэн юм. 

Leave a Reply

  • Facebook