ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ДҮГНЭГДЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хурал  12 дугаар сарын 30-ны өдөр цахимаар явагдаж, манлайлагч нараа тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажил дүгнэх тухай” А/165 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 93,9 оноогоор буюу “Бүрэн хангалттай” дүгнэгдэж, хамт олноо манлайлж ажиллалаа. Цэргийн штабын хамт олонд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер хошууч Б.Чимэд  “Өргөмжлөл”, мөнгөн шагналыг гардуулан өгөв.

Мөн Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч сургагч ахлагч С.Цэндзэсэм 2020 оны ажил мэргэжлийн аваргаар шалгарч “Батламж”,  мөнгөн шагналаар шагнагдлаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook