БИТ-Д БОЙЖИГЧДЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БОРЛУУЛНА

2013.06.06

Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг нь борлуулах, хэрэглэгчдэд ойртуулах, бүтээгдэхүүнийг хүртээмжтэй байлгах зорилгоор 6-р сараас эхлэн гурван сарын хугацаанд “ЗУНЖИН” худалдааны төвд борлуулалт хийхээр болжээ.

Тус худалдааны төвд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн Монгол үндэсний хувцас болон ноос ноолууран бүтээгдэхүүн, хүүхдийн хувцас, гэр ахуйн тавилга, эсгий урлал, бэлэг дурсгалын зүйлс зэрэг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчийн гарт хүргэн харьцангуй хямд үнээр борлуулах ажээ.

Leave a Reply

  • Facebook