“Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи” -2013 Олон Улсын Үзэсгэлэн Яармаг болно

 “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ” Олон улсын үзэсгэлэн яармаг нь 2013 оны 6 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд МИШЭЭЛ ЭКСПО төвд зохион байгуулагдах гэж байна.

17 дах удаагийн “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ” Олон улсын үзэсгэлэн яармаг нь 2013 оны 6 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд МИШЭЭЛ ЭКСПО төвд зохион байгуулагдах гэж байна.

13.1

Үзэсгэлэнгийн зорилго:

  • ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийг дэмжих, хэрэглэгчдийн зах зээлтэй холбож өгөх
  • Импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх
  • Шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулах
  • Бизнесийн түнш, ирээдүйн хамтрагчаа олох боломжийг нээх
  • Үйлдвэрлэгчдээс шууд хэрэглэгчид руу худалдан авалт хийх боломж олгох

МҮХАҮТанхимаас 2013 оныг Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогыг дэмжих жил болгон зарласан мөн Засгийн Газраас ЖДҮ-ийг дэмжих бодлого эрчимтэй явагдаж байгаа өнөө үед ЖДҮ-ийн бизнес эрхлэгчидэд хандан ЖДҮ-ийн зээл хэрхэн авах, ЖДҮ-ийн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг хэрхэн олох зэрэг үйл ажиллагаанд нь бэрхшээл тулгардаг асуудлуудаар ЖДҮ-ийн зээл олгогч банк санхүүгийн байгууллага, ЖДҮ-ийн дэмжих Төрийн байгууллагуудтай хамтран үзэсгэлэнгийн үеэр зохистой мэдээлэл, мэдлэг олгох өдөрлөг зохион байгуулах юм.

Үзэсгэлэнд одоогоор Бүгд Найрамдах Чех Улс, Испани, Сингапур, ОХУ, ӨМӨЗО, БНСУ, Польш улсуудаас ААН-үүд ирж оролцох болсноо мэдэгдсэн бөгөөд Монголын ЖДҮ-ийн Олон Улсын үзэсгэлэнд Та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэлийн хугацаа: 2013 оны 5 дугаар сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Хариуцсан ажилтнууд:

ҮЯГ-ын ахлах мэргэжилтэн Ч.Баттулга
Цахим шуудан: battulga@mongolchamber.mn
Утас: +976-11-312371, 89005060 Факс: +976-11-324620

ҮЯГ-ын мэргэжилтэн Г.Мөнхзул
Цахим шуудан: g.munkhzul@ymail.com
Утас: +976-11-312371, 99059736 Факс: +976-11-324620

Leave a Reply

  • Facebook