ХҮҮХЭД БҮХЭН ИНЭЭЖ БАЙГ ӨДӨРЛӨГ БОЛОВ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хүүхдийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан Тусгаар тогтнолын талбайд “Эрүүл ногоон орчин” уриан дор Хүүхэд бүхэн инээж байг өдөрлөгийн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулав.

13.2      13.3

Өдөрлөгийн арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар нээж арга хэмжээнд оролцохоор ирсэн хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд хандан хүүхэд бүхэн баяр хөөрөөр дүүрэн, инээж баярын өдрөө сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

13.4      13.5

Хүүхэд бүхэн инээж байг өдөрлөгт 50 дугаар сургуулийн Монгол эгшиглэн хамтлаг, 5, 24 дүгээр сургуулийн авьяаслаг сурагчид, 33 цэцэрлэгийн хүүхдүүд уран бүтээлийнхээ дээжээс тоглон үзэгч хүүхдүүдийг баясгасан юм.

Мөн энэ үеэр Засаг даргын дэргэдэх “Цэцэн нүүдэл” шатрын клубын тамирчин Ц.Лхагвасүрэн, Н.Уранчимэг, Ц.Цолмон болон 5 дугаар сургуулийн уран хөдөлгөөнт гимнастикийн баг тамирчид болон хөл бөмбөгийн шилдэг тоглогчдод Чингэлтэй дүүргийн “Тэргүүний сурагч” шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ болон ЗДТГ-ын дарга Д.Мөнхбат нар гардуулан өглөө.

13.6      13.7

Өдөрлөгийн хүрээнд дүүргийн Биеийн тамир спортын хорооноос “Гурвын эсрэг гурав” сагсан бөмбөгийн тэмцээн, морь уралдуулах, шагай шүүрэх, шагай няслах, дартсын тэмцээнийг зохион байгуулж, түрүүлсэн хүүхдүүдэд бэлэг өгсөн юм.

Тус арга хэмжээ бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд флаш моб чөлөөт бүжгийн тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.

13.8      13.9

Leave a Reply

  • Facebook