360 ГАРУЙ ЭХЧҮҮД АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДАН АВЛАА

Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж байна.

14.1      14.2

Нийслэлийн Чингэлтэй  дүүргийн 75 эх Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонгоор 293 эх хоёрдугаар зэргийн одонг хүртсэнийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө.

Эх үрсийн баярыг тохиолдуулан ээжүүдэд алдарт эхийн нэг, хоёрдугаар одонг гардуулан өгөх үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд олон хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн бойжуулж буй эхчүүдэд баярын мэнд хүргэж, гэр бүлийнхээ болон улс орныхоо өмнө үнэ хүндтэй үүрэг гүйцэтгэж, ариун үйлс бүтээж байгааг нь бахархаж сайн сайхныг хүсэн ерөөлөө.

14.3      14.4

Алдар эхийн нэгдүгээр одонг зургаа, хоёрдугаар зэргийн одонг дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд өгч байхаар 2010 оны 6 дугаар сард “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийг УИХ-аас батлан гаргаж, тус хууль 2011 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлээд байна.

14.5      14.6

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой ээжүүдэд 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой ээжүүдэд 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг жилд нэг удаа өгч байгаа бөгөөд энэхүү тэтгэмжийг тухайн жилдээ багтаагаад хэдийд ч авч болох юм.

Шинээр одон олгох ажлыг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, холбогдох бичиг баримтыг үндэслэн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог.

14.7      14.8

Одон авах эхчүүд өөрийн иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтаа бүрдүүлж харъяа орон нутгийн захиргааны байгууллагаараа дамжуулан иргэдийн хуралд хандах хэрэгтэй. Тэгэхдээ хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх ёстой юм байна.

Leave a Reply

  • Facebook