Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг бичиг баримтжууллаа

Чингэлтэй  дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв”-тэй  хамтран  “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг бичиг баримтжуулах” аяны хүрээнд  тус  дүүргийн харьяат 82 иргэнийг мэдээллийн санд нэг бүрчлэн шалгаж гэрийн хаяг, зөрчлийн төрлийг  тогтоон  бичиг баримтжуулж 2015 оны 1 дүгээр сарын 14-ний  өдөр дээрх иргэдэд  дүүргийн Ёслолын танхимд иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн халамжийн газрын орлогч дарга Ч.Энхсайхан,  дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Жавхлант болон бусад албаны хүмүүс оролцлоо. 2015 оныг “Баримт бичгийн зөрчилгүй” дүүрэг болох зорилт тавин Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн   хэлтэстэй хамтран “Хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийг нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах” хөтөлбөрийн хүрээнд цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

1615

18 19 123

Leave a Reply

  • Facebook