МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН, ЗУУНЫ МАНЛАЙ БҮЖИГ ДЭГЛЭЭЧ Ц.СЭВЖИДИЙН НЭРЭМЖИТ “ӨСВӨРИЙН БҮЖИГЧДИЙН 12-Р НААДАМ”- д Чингэлтэй дүүргийн 61-р сургуулийн сурагчдын оролцсон тухай товч тайлан

Хоёр жил тутам Монголын Язгуур Бий Биелгээг Өвлүүлэх холбоо болон Дорноговь аймгийн ЗДТГазар хамтран зохион байгуулдаг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөр үеийн бүжигчдийн улсын 12-р наадамд оролцохоор уг наадмын удирдамж чиглэлийн дагуу 15 сурагч 5 төрлөөр 2 шатанд дүүргээ төлөөлөн амжилттай оролцлоо. Энд бага нас гоцлол охин, хүү, дунд нас гоцлол, охин хүү тус бүр, хамтлаг бүжгийн төрөл нийтдээ 5 бүрэлдэхүүн оролцсон.
Гурван үе шаттай явагдсан уг уралдаанд бид анх удаа амжилттай оролцсон. Тэмцээний 1-р шатанд удирдамжинд заасны дагуу МУ-ын төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид болон түүний хүү Төрийн соёрхолт С.Сүхбаатар нарын дэглэсэн бүжгээс сонгон 5 бүжиг / бага гоцлол эр, эм, дунд гоцлол эр, эм, хамтлаг/ бүжиглэлээ. Бага насны гоцлолд 3б ангийн сурагч Дариймаа С.Сүхбаатарын дэглэлт “Монгол бүсгүй”, 4а ангийн сурагч Эрхэмбаяр С.Сүхбаатарын дэглэлт “Уяачийн бахархал” бүжгийг, дунд насанд 7а ангийн сурагч Оргилбаяр Ц.Сэвжид “Жалам хар” бүжгийг, 9в ангийн сурагч Отгонцэцэг С.Сүхбаатарын дэглэлт “Узбек” бүжгийг, хамтлагын 12 хүүхэд маань Ц.Сэвжидийн “Хөдөөгийн залуус” бүжгийг тус тус бүжиглэж оролцсон. Нэр алдартай бүжиг дэглээчдийн цуутай бүтээлүүдийг хүүхдүүддээ сургахын тулд мэргэжлийн бүжигчин хөлсөлж ажиллуулах шаардлага гарсан. Улсын уралдаанд оролцож буй шалгуур нь мэргэжлийн түвшний олон жил бүжиглэж, уралдаан тэмцээнд оролцоод сурсан өрсөлдөгчтэй, багш нарын хувьд ч мэргэжлийн бүжгийн багш нартай багууд оролцож, амжилтаа үнэлүүлдэг юм байна.
Иймд бүжигчин, бүжиг дэглээч Г.Баяртай багштай гэрээ байгуулан, 1-р шатны 5 бүжгийг шинээр тавиулан, оролцогчдодоо заалган сургасан. Мөн 2-р шатанд ардын уламжлалт бий биелгээнд үндэслэсэн хүүхдийн сэдэвтэй дэглэсэн бүжгээр оролцох зааврын дагуу хүүхдүүдээ бэлтгэсэн. Үүнд бага насны хүү “Дөрвөд хөвүүн” дэглэсэн биелгээ, охин “Хэлхээ Торгууд” биелгээнээс сэдэвлэсэн “Тоохуу” биелгээ, дунд нас охин “Казах” биелгээ, хүү “Хотон” бийгээс сэдэвлэн дэглэсэн бүжиг, хамтлаг “Монгол ахуй” хамаг Монгол бийг хийсэн. Бий биелгээний дэглэлт сургалтыг Г.Баяртай, О.Батцэцэг нар хариуцан удирдан явуулсан.
Улсын уралдааны 3-р шатанд говийн сэдэвт чөлөөт бүжгээр оролцох заавраар бага нас Дайриймаа “Ботго”, дунд нас Отгонцэцэг “Ингэн буйлаан”, дунд нас Оргилбаяр “ Говийн Догшин Хутагт” бүжгүүдийг бүжиглэхээр бэлтгэн найруулж дэглэсэн билээ. Уралдаанд оролцохын тулд шинээр 8 бүжиг, бий биелгээний сургалтын үндэст тулгуурлан дэглэсэн 5 бүжгийг хүүхдүүд маань сурсан.
Өнгөрсөн жилээс эхэлсэн бий биелгээний сургалтын үр дүнд эзэмшсэн чадвар, биелгээний элементүүд, бүжиглэх чадварууд нь дэмжлэг болж, Авьяас хөтөлбөрийн хүрээнд авсан хувцас хэрэглэл, малгай гутлаа ашигласан.
Гэвч эхний шатны 5 бүжиг, 3-р шатны 3 бүжгийн хувцас хэрэглэл огт байхгүй тул мэргэжлийн түвшний хэрэглэл,хувцас түрээслэхээс өөр аргагүй болсон. Ингээд мэргэжлийн бужгийн багшийн ажлын хөлс, шаардлагатай хувцас хэрэглэл түрээслэх, Дорноговь аймгийн Сайншанд очих ирэх унаа, замын зардал, хоол хүнсэнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн талаар дүүргийн засаг даргад хүсэлт гарган хамтарч ажилласнаар Дүүргийн ЗДТГ-ын санхүүжилтээр 3000000 төгрөгийн дэмжлэг авч, улсын уралдаанд амжилттай оролцлоо.
Тэмцээнд 14 сурагч, 3 багш, 2 эцэг эхийн бүрэлдэхүүнтэй оролцсон. 2014 оны 11-р сарын 6-нд Улаанбаатар хотоос явж, 2014 оны 11-р сарын 7,8нд тэмцээнд оролцон, 9нд гарч, 10-ны өглөө Улаанбаатарт ирсэн.
Биднийг дэмжиж, урам өгч, тусалж байдаг Дүүргийнхээ удирдлага, хамт олонд баярлалаа.
Сургуулийнхаа 40 жилээр “Чингис хаан”-ы талбайд Монгол уламжлалт бий биелгээг бид сургуулиараа хийж, Монгол түмэндээ бэлэг барина.

01 02

1-р шатны тоглолт

  1. Гоцлол эрэгтэй (Бага): Төрийн соёрхолт С.Сүхбаатарын дэглэлт “Уяач”. 4б ангийн сурагч Эрхэмбилэг

05

2.Гоцлол эмэгтэй (Бага): С.Сүхбаатарын дэглэлт “Монгол бүсгүй” 3б ангийн сурагч Дайриймаа

bujig

3.Гоцлол эрэгтэй (дунд): Монгол улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэлт “Жалам хар” 7а ангийн сурагч Оргилбаяр

5uulaa

4.Гоцлол эмэгтэй (Дунд): С.Сүхбаатарын дэглэлт “Узбек” 9в ангийн сурагч Отгонцэцэг

dfasdf

5.Хамтлаг бүжиг: Монгол улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэлт “Хөдөө нутгийн залуус” 61-р сургуулийн “Авъяас” бүжгийн хамтлаг

oluulaa

2-р шатны тоглолт

  1. Гоцлол эрэгтэй (Бага): СТА Баяртайн дэглэлт “Дөрвөд биелгээ”. 4б ангийн сурагч Эрхэмбилэг

deel

2.Гоцлол эмэгтэй (Бага): СТА Баяртайн дэглэлт “Торгууд биелгээ” 3б ангийн сурагч Дайриймаа

joohon

3.Гоцлол эрэгтэй (дунд): СТА Баяртайн дэглэлт “Хотон биелгээ” 7а ангийн сурагч Оргилбаяр

orgil

4.Гоцлол эмэгтэй (Дунд): СТА Баяртайн дэглэлт “Казак биелгээ” 9в ангийн сурагч Отгонцэцэг

otg

5.Хамтлаг бүжиг: СТА Баяртайн дэглэлт “Зан үйл, Жороо морь” 61-р сургуулийн “Авъяас” бүжгийн хамтлаг

hamt

Тус наадамд 12 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 250 гаруй сурагчид 2 өдөр 5-н насны ангиллаар 100 гаруй бүжиг бүжиглэж өрсөлдлөө. Манай сургуулийн онцлог нь 5-н насанд 10 бүжиг бүжиглэж бусад хамтлагуудтай эн тэнцүү өрсөлдөж чадсан.

Гала тоглолтын шагнал гардуулах үйл ажиллагаа

sdss

Leave a Reply

  • Facebook