ЦЭНГЭГ АГААР-2015

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч Ц.Энхцэнгэлийн баталсан удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн ЗДТГ, БТСХ хамтран 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Цэнгэг агаар-2015” сэдэвт цасны баярын өдөрлөгийг Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спорт хороо 13, Цагдаагийн 1 хэлтэс 50, Цагдаагийн 2 дугаар хэлтэс 24, Эрүүл мэндийн төв 46, Хөдөлмөрийн хэлтэс 23, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс 18, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв 10, Соёлын төв 8, Онцгой байдлын хэлтэс 40, Өмч газрын харилцааны алба 5, Боловсролын хэлтэс 1, Татварын хэлтэс 8 гэсэн нийт 12 байгууллагын 240 гаруй төрийн ажилтан, албан хаагчийг оролцуулан амжилттай зохион байгууллаа.

“Цэнгэг агаар-2015” сэдэвт цасны баярын өдөрлөгийн үеэр Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион явуулсан бүжгийн тэмцээнд 20 гаруй байгууллагууд өрсөлдөж Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн багш Д.Адъяасүрэн, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Ж.Буянжаргал нарын бүжгийн хос тэргүүн байрт шалгарлаа.

Нийслэлийн Шилдэг хамтлагаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Спорт хамтлаг” шалгарч, Цасан хотхон байгуулах уралдаанд 5 дугаар байранд шалгарч нийлбэр дүнгээр Нийслэлийн хэмжээнд 4 дүгээр байрт шалгарлаа.

Мөн өдөрлөгийн үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хорооноос төрийн албан хаагчдын дунд олс таталт, хөлбөмбөг, хөгжөөнт буухиа гэсэн спортын 3 төрлийн тэмцээнийг зохион байгууллаа.

Олс таталтын тэмцээнд

1-р байр Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 1-р баг

2-р байр Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

3-р байр Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2-р баг

 

Хөгжөөнт буухиа тэмцээн

1-р байр Онцгой байдлын хэлтэс

2-р байр Эрүүл мэндийн нэгдэл

3-р байр Хүүхэд гэр бүл хөгжлийн төв

 

Хөлбөмбөгийн тэмцээн

1-р байр Цагдаагийн нэгдүгээр хэлтэс

2-р байр Онцгой байдлын хэлтэс

3-р байр Хүүхэд гэр бүл хөгжлийн төв тус тус шалгарч мөнгөн шагналаар шагналаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Ахмадын хороо, Худалдан авах ажиллагааны алба, Статистикийн хэлтсүүд оролцоогүй байна.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон дүүргийн ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.

 

2 3 4 5 6

 

 

Leave a Reply

  • Facebook