БАГААРАА 3 ДУГААР БАЙРАНД ОРЖЭЭ

Онцгой байдлын Ерөнхий газраас зохион байгуулсан “Гал унтраах техникийн олон төрөлт спорт”-ын 2013 оны Улаанбаатар бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Чингэлтэй дүүргийн Аврах гар унтараах ангийн баг тамирчид амжилттай оролцожээ.

14.9

Аврах гар унтараах ангийн баг тамирчид 19 оноо авч багаараа 3 дугаар байранд шалгарч цом, хүрэл медаль, “Өргөмжлөл” мөнгөн шагналын эзэд болсон байна.

Энэхүү тэмцээн нь ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвар, хувийн болон албаны бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook