ЗАРЛАЛ

Чингэлтэй дүүрэгт 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Олон нийтийн оролцоотой зохион байгуулагдах дараах худалдан авах ажиллагаанд Иргэдийн бүлгийг бүртгэж байна. Үүнд:

5 дугаар хороонд: 6,708,200 төгрөгийн төсөвт өртөг бүхий Маамуу нааш ир, Басархан цэцэрлэгийн хооронд явган зам тавих ажил

7 дугаар хороонд: 10,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ХГ-ийн 11,12-р гудамжны    гүн жалгыг далан болгох ажил

14 дүгээр хороонд:10,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Анар дэлгүүрийн баруун талын жалгын явган гүүр өндөрсгөх, түүнээс дээш 15-р хороотой хиллэдэг жалганы мухар хүртэлх 200 метр газрыг тэгшилж авто машин явдаг болгох ажил

17 дугаар хороонд: 20,000,000 төгрөгийн Гудамжны явган зам, явган шат, үер усны суваг хийх ажил ажил

18 дугаар хороонд: 15,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Явган замын ажил, 6,826,100 төгрөгийн төсөвт өртөг бүхий гол гол гудамжны автозамыг хусч нягтаршуулах ажил

19 дүгээр хороонд: 15,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий  Дээд салхит 35-р гудамжны авто зам сайжруулах ажил

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцох сохирхолтой бүлэг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байр. Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, У.Долгормаа, Утас: 70110769 гэсэн хаягаар холбоо барьж мэдээлэл авна уу.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Leave a Reply

  • Facebook