ЧИНГЭЛТЭЙЧҮҮД РЕГБИГИЙН БАГ ТАМИРЧИДТАЙ БОЛНО

Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хороо өнөөдөр Монголын Регбигийн холбоотой хамтран дүүргийн нутаг дэвсгэр дэх ерөнхий боловсролын 12 сургуулийн биеийн тамирын багш нарт “Сургалт дасгалжуулалтын онол арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

15.1      15.2

Дүүргийнхээ хүүхэд, залуучуудыг спортоор хичээлүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, спортын олон төрлийг хөгжүүлэх, нэгдсэн ойголттой болгох, сургуулиудын биеийн тамирын багш нарыг сургалтанд хамруулах зорилгоор Монголын Регбигийн холбоо Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.

15.3      15.4

Үүний хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бие тамирын багш нарыг тус спортоор сурагчдыг дасгалжуулахад сургах, хүүхдүүдийг хэрхэн бүртгэж, хичээллүүлэх арга техник, регбигийн спортын давуу тал, хөгжлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор тус сургалтыг зохион байгуулсан байна.

15.5      15.6

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5, 37, 17, 72 дугаар сургуулиуд дээр Регбигийн клуб байгуулагдан хүүхдүүдийг сургалтанд хамруулан энэ оны 10 дугаар сард дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд бэлгэх, сургуулилтаа эхлэхээр боллоо.

“Сургалт дасгалжуулалтын онол арга зүй” сэдэвт сургалтад дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Мөнхбат оролцож, регбигийн спортоор хүүхэд залуучуудыг хичээллэх, дүүргийн хэмжээнд Регбигийн баг тамирчдыг бүрдүүлэхэд сургуулийн биеийн тамирын багш нарыг үүрэг оролцоо чухал хувь нэмэр оруулна. Тиймээс олон төрөлт спортыг хөгжүүлэхэд дүүргийн ЗДТГ-аас бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

15.7      15.8

Leave a Reply

  • Facebook