Анхдугаар хуралдаан боллоо

Чингэлтэй дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны анхдугаар хуралдаан боллоо.Хуралд  Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ц.Ганболд, Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбат, дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн зохион байгуулагч, зөвлөлийн гишүүн И.Цэвэгмид, дүүргийн 1 дүгээр прокурорын газрын орлогч, ахлах зөвлөх, зөвлөлийн гишүүн С.Гансэлэм, Иргэний оролцооны хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Д.Ганболд, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Замын Цагдаагийн тасгийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Мөнхбаатар, Онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч Э.Эрдэнэбаатар, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа нар оролцов.Хуралдаанаар Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2015 онд хийх ажлын төлөвлөгөө, Хороодын салбар зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай, Хэв журмын урамшуулалтай эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэж, 1 дүгээр сарын урамшуулал олгох тухай, “Томоогүй явж боллоо Ээжээ” өдөрлөг зохион байгуулах удирдамж батлах  зэрэг  асуудлуудыг хэлэлцлээ.

IMG_0262 IMG_0267

Leave a Reply

  • Facebook