2013 ОНД ХИЙГДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2013 оны 05-р сарын 24-ний өдөр дүүргийн 19 хорооны ИНХ-ын дарга, хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, иргэдийн төлөөллийг хамруулан сургалт зохион байгуулав.

Сургалтаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн талаар мэдээлэл өгч, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын танилцуулгыг хийж, харилцан санал солилцлоо.

Сургалтанд хамрагдагсад ирэх долоо хоногт салбар, мэргэжлийн төлөөллийг байлцуулан хороодод хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талбайтай танилцаж ажлын даалгаварт тусгах саналуудаа нэгтгэхээр болов.

Leave a Reply

  • Facebook