8 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 8 дугаар хороонд өнөөдөр ажиллалаа.

15.9      16.1

8 дугаар хороо нь 45.5 га газар нутагтай, 5116 хүн ам, 1324 өрхтэй, 9 хэсгийн ахлагч, 52 аж ахуйн нэгж тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байна.

16.2      16.3

Тус хороо нь төвийн хороонд ордог тул шилжилт хөдөлгөөн ихтэй, сургууль, цэцэрлэг байхгүй байгаа нь хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамрагдахад хүндрэлтэй, хорооны нийт нутаг дэвсгэр нь хотын дахин төлөвлөлтийн асуудал шийдэгдэх эсэхээс хамаарч гадна орчны тохижилт хийх ажил хүлээлтэд байгаа, өрхийн эмнэлэгийн төсөв хүрэлцдэггүй, түр оршин суугчид олон байдаг, үерийн ам дээр буусан айл өрхүүдийн газрын асуудлыг шийдвэрлэх, автобусны буудлын зогсоолын асуудлыг шийдвэрлэх зэрэг тулгамдаж буй асуудлын талаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан дэлгэрэнгүй танилцуулав.

16.4      16.5

Хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд дараах үүргийг өглөө. Үүнд:

-Автобусны буудлын зогсоолыг холбогдох байгууллагатай нь газар дээр нь үзэж, хэрхэн шийдэх талаар гарцыг олж шийдвэрлэх

-Албан бичиг хэрэг хөтлөлтийг стандарын дагуу хөтлөж бүртгэж хэвших

-Зөвшөөрөлгүй үерийн аман дээр буусад айлын газрын асуудлыг нягтлан шалгаж танилцуулах

-Иргэдэд мэдээлэл хүргэх чиглэлээр сургалт хийх, дүүргийн цахим хуудас фэйсбүүк хуудсанд мэдээллүүдээ дор бүр нь өгч байх

-Ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын гүйцэтгэлд хариуцлагатай хандаж, нэг баг болж хорооныхоо иргэдэд хүрч ажиллах шаардлагатай байна гэлээ.

Дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Мөнхбат уулзалтын үеэр тус хорооны иргэний бүртгэлийн ажил нь эмх цэгцтэй, иргэдийн бичиг баримтын зөрчлийг дор бүр нь арилгаж, ажилдаа хариуцлагатай хандан иргэдэд хүрч ажиллаж байгаад нь Иргэний бүртгэлийн мэргэжилтэн С.Баасандуламд талархаж, ажилд нь амжилт хүссэн юм.

Leave a Reply

  • Facebook