ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭЛХИЙН ШАТРЫН АВАРГАТАЙ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх “Цэцэн нүүдэл” шатрын клубын баг тамирчид өнөөдөр дүүргийн Засаг дарга Д.Ганболдтой уулзаж Дэлхийн сурагчдын шатарын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баяраа хуваалцлаа.

16.6      16.7

2013 оны 5 дугаар сарын 4-18 өдрүүдэд Грекийн Халкатки хотноо зохион байгуулагдсан Дэлхийн сурагчдын аварга шалгаруулан тэмцээнд “Цэцэн нүүдэл” шатрын клубын тамирчин Ц.Лхагвасүрэн мөнгөн медаль, Н.Уранчимэг, Ц.Цолмон нар багаараа хүрэл медалийн эзэд болсон байна. Тамирчин Ц.Лхагвасүрэн нь өнгөрсөн онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэгдүгээр байрыг эзэлж алтан медалийн эзэн болж байжээ.

16.8      16.9

Тус клубын тамирчдыг Дэлхийн томоохон тэмцээнд оролцоход нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас долоон сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн нь тэднийг тэмцээнд амжилттай оролцоход чухал үүрэг гүйцэтгэсэн талаар багш дасгалжуулагч Эрдэнэдорж онцлон хэлж, талархал илэрхийллээ.

Дэлхийн 200 гаруй орны тамирчид оролцсон энэхүү тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож Монгол Улсын нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, олон улсад оюун ухааны өндөр чадамжтай гэдгээ харуулж чадсанд нь дүүргийн Засаг дарга Д.Ганболд талархал илэрхийлж, цаашид хүүхдүүдийг спортоор хичээллэх, олон улсын уралдаан тэмцээнд оролцоход нь бүх талаар дэмжихээ илэрхийлж, баг тамирчдад амжилт хүссэн юм.

“Цэцэн нүүдэл” шатрын клубын тамирчид энэ оны 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Тайландад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа юм байна.

Leave a Reply

  • Facebook