ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАР ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Дайчилгааны  тухай хуулийн 28.1.3, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын А/03 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/10 дугаар тушаалын дагуу хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг хоёрдугаар сарын 05-06-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгууллаа.

 Сургалтад хамрагдсадыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнхбат хүлээн авч уулзан, дүүргийнхээ  үйл ажиллагааны талаар танилцуулж, хороодын Засаг дарга нарт амжилт хүслээ. Дараа нь, Багануурын нүүрсний уурхай, Багануур дүүргийн 4,5 дугаар хороо, Хилийн цэргийн 0252 дугаар ангитай танилцсан.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус ангийн хугацаат цэргийн албан  хаагчидтай уулзалт, үдэшлэг хийсэн. Ангийн цагийн хуваарийн дагуу оройн тоо, зугаалга, өглөөний гүйлт, дасгал, ангийн нэгдэлт, Төрийн далбаа мандуулах ажиллагаанд оролцсон нь сургалтад хамрагдагсдын сонирхолыг татаж байв.

 Ангийн хээрийн байрлалд байрлан буудлага, байр зүйн бэлтгэл дадлагуудыг зохион байгуулсан.  Сургалтад 19 хорооны Засаг даргын 95 хувь хамрагдсан. Сургалтын хаалтын ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамыг газрын дарга Ж.Эрдэнэбат, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн захирагч Ж.Дамдинбазар нар оролцож, сургалтад оролцогсдод “сертификат” гардууллаа.

1 3
zurag 2

4





Leave a Reply

  • Facebook