ӨСВӨР ҮЕИЙНХЭНД СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран 2015 оны нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдийн 09.00-17.00 цагийн хооронд Дэлхийн Зөн-Хайлааст ОНХХ-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр дүүргийн Эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд сургалтыг зохион явууллаа. Сургалтад дүүргийн 1-19 дүгээр хороод, ӨЭМТ, ерөнхий боловсролын сургуулийн нийт 48 нийгмийн ажилтан  хамрагдсан. Сургалтын үйл ажиллагааг Чингэлтэй Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн нээж, хөтөлбөрийн дагуу сургалт явагдсан.

Сургалтын багшаар ЧЭМТ-ийн сэтгэцийн эмч Б.Мөнхнасан, Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ-ийн сэтгэл зүйч Б.Оюун-Эрдэнэ, өсвөр үеийн эмч М.Цэвээн, НҮЭМ-ийн ерөнхий зохицуулагч А.Ариунаа нар лекц, дадлага ажил, бүлгийн ярилцлага зэрэг сургалтын хэлбэрийг ашиглалаа.

Сэтгэцийн эрүүл мэнд, стресс түүнийг үнэлэх нь, Өсвөр үеийнхэн тэдний бие махбодь, сэтгэл зүй, зан төлвийн онцлог, Өсвөр үеийнхний харилцаа, тулгамдсан асуудлууд тэдэнтэй ажиллах арга зүй  зэрэг сэдвийн хүрээнд явуулсан.

Сургалтад хороод, ӨЭМТ, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд хамрагдсан нь хамтын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжрах, өсвөр үеийнхний олон талт өвөрмөц хэрэгцээг мэдэрсэн, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, тэдний эрүүл мэндийг дэмжих, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь чиглүүлж  өгөхөд зөвөлгөө өгөх арга зүйн ерөнхий ойлголт өгсөн ач холбогдолтой боллоо

 IMG_2468 IMG_2491





Leave a Reply

  • Facebook