АЖЛЫН ЦАГИЙН ШИНЭ ХУВААРЬ 16-НААС МӨРДӨГДӨНӨ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, автозамын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулсан.

2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд, сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллага, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгожээ.

Leave a Reply

  • Facebook