Л.МӨНХӨӨ: ЖҮЖИГ ҮЗСЭН АХМАДУУД СЭТГЭГДЭЛ ӨНДӨР ГАРЧ БАЙНА

Цагаан сарын баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээний талаар Ахмадын хорооны Зохион байгуулагч Л.Мөнхөөгөөс тодрууллаа. 

-Дүүргийн хэмжээнд хэдэн ахмад настан байдаг вэ. Сар шинийн өмнө  ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ хэзээнээс эхлэв?

-Ахмад настны Нийгмийн  хамгааллын тухай хуулийн дагуу дүүргийн Засаг дарга Д.Ганболдын А/33, А/34 тоот захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдсан.  Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх ажил  энэ сарын 5-наас эхэллээ. Манай дүүрэг  нийт 12944 ахмад настантай. Үүнээс 55-69 насны 8902, 70-84 насны 3546, 85-89 насны 341, 90-99 насны144, 100-108 насны долоон ахмад буурал бий.

-Ахмадууддаа насны ангиллаар онцгойлон хүндэтгэл үзүүлж байгаа  нь анхаарал татлаа?

-Дүүргийн Засаг даргын Тамгын газраас  55-69 насны ахмадуудаа УДЭТ-т хөнгөлөлттэй үнээр таван жүжгийг 12 удаагийн давтамжаар үзүүлэхээр  төлөвлөсөн. Эхний ээлжинд  Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийг  19 дүгээр хорооны 762 ахмад настан үзэж сонирхлоо. Үргэлжлээд 15-ныг хүртэл бусад ахмадад жүжиг үзүүлнэ. 70-84 насны ахмадуудыг тухайн хорооны Иргэний танхим, сургуулийн байранд дүүргийн удирдлагууд хүлээн авдаг.  Харин 85-89 насны ахмадуудад дүүргийн Засаг даргын Тамгын газрын алба, хэлтсийн дарга нар хуваарийн дагуу Ахмадын хороо, зөвлөлийн  дарга нартай,  90-ээс дээш насны ахмадуудад дүүргийн Засаг дарга , Ахмадын хорооны удирдлага хамтарч гэрт нь очиж хүндэтгэл үзүүлдэг юм.

– Бидний оюуны хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарсан үйл явдал боллоо  гэж ахмадууд ам сайтай байгаа тухай сонслоо? 

– Ахмадууд  маань театрт байнга очиж, жүжиг, тоглолт үзээд байж чаддаггүй шүү дээ.  Дүүргийн удирдлагууд ийм шийдвэр гаргасанд ахмадууд талархалтай байна. 19 дүгээр хорооны 792 ахмад  үзээд сэтгэгдэл маш  өндөр гарсан. “Тамгагүй төр”,”Бүүвэй”, Буруугүй буруутан”, “Ану хатан”, Тэнгэрийн хүү” гэсэн таван  жүжиг үзүүлж байна. IMG_0361IMG_0365




 

Leave a Reply

  • Facebook