ТАВДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ 100 ХУВЬ ШИНЭЧЛЭЛЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар цэцэрлэгийн барилга хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих шаардлагыг хангахгүй болсон учраас буулгаж шинээр цэцэрлэг барих шийдвэр гарсан.
Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчлэн барьж, 02-р сарын 11-ний өдөр үүдээ нээлээ. Тус цэцэрлэгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нарын албаны хүмүүс оролцлоо.
Өмнө нь энэ цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж 240 хүүхэд авах боломж бүрдлээ. 5 дугаар цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдийн тоо 350 хүрээд байгаа аж.

IMG_0016 IMG_0029





Leave a Reply

  • Facebook