17 ДУГААР ХОРООНЫ АХМАДУУДЫГ ХҮНДЭТГЭВ

Согтууруулагч хэмээх Хонин жилийн сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнгөрсөн долоо хоногоос зохион байгуулж байна. Хоёрдугаар сарын 11-ний өдөр Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Ахмадын хорооны дарга А.Зул нар 90-ээс дээш настай буурлууддаа гэрт нь очиж хүндэтгэл үзүүлсэн. Мөн 17 дугаар хорооны 70-85 насны ахмадуудыг 37 дугаар сургууль дээр хүлээн авч хүндэтгэн, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. 17 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга Д.Шүрхүү ”Манай хороо 1185 ахмадтай. Ирэх жил 86 ахмад настнаар бүл нэмнэ” гэв.

Тус хорооны ахмадууд спортлог авьяаслаг аж. Ахмадын зөвлөлийн дарга нь МЗЭ-ийн гишүүн бөгөөд ахмадууддаа зориулан, “Эмээ” шүлгээ уншсан. Саяхан болсон гар бөмбөгийн тэмцээнд 17 дугаар хорооны ахмад настнуудын эрэгтэй, эмэгтэй баг алтан медаль авчээ. Энэ үеэр зарим өндөр настны сэтгэгдлийг сонслоо. Өндөр настан Д.Доржсүрэн: Дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд зориулсан арга хэмжээ, дүүргийн тохижилтод чиглэсэн ажлыг оновчтой хийдэг. Сар шинийн өмнө ахмадуудаа хүлээн авч хүндэтгэсэнд баярлаж байна. Өндөр настан Ц.Батсуурь: Өвөө нь тээврийн байгууллагад 30 гаруй жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан. Төр засаг үнэлж, миний хөдөлмөрийг үнэлж, “Алтан гадас” одон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнаж байв. Ахмад настнуудаа хүндэтгэж дүүргийн Засаг дарга, Ахмадын хорооны дарга, бусад хүмүүс ирж байхад баярлалгүй яах вэ” гэлээ.

IMG_0031 IMG_0037





Leave a Reply

  • Facebook