ХҮНД НӨХЦӨЛД АМЬДАРЧ БУЙ ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс дүүргийн 17, 19 дүгээр хорооны өрх толгойлсон 25 эмэгтэйн дунд хэрэгцээний судалгаа хийж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв болон бусад холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан хамтарч ажиллаж байна.

Тус өрхүүдээс хамгийн хүнд нөхцөлд амьдарч буй долдугаар хорооны Хувьсгалчдын гудамжинд оршин суугч Д.Уртнасангийн хоёр нүдний хараа муудаж, эмнэлэт үзүүлж чадаагүй, хөдөлмөр эрхлэх боломжгүй, 2-9 насны дөрвөн хүүхэд нь хоол хүнсний дутагдалтай, хүүхдийн эрх зөрчигдөж байсныг илрүүлж арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Засаг даргын Тамгын газраас , 2-4 насны хоёр хүүхдийг нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан, илэрсэн суурь өвчнийг эмчилж, 24 цагийн ажиллагаатай 70 дугаар цэцэрлэгт хамрууллаа.

Эх Д.Уртнасанг нь клиникийн нэг, гуравдугаар эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарийн шинжилгээнд хамруулан оношийг бүрэн тодруулан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоож, группт оруулжээ. Мөн Олон улсын Цагаач иргэдийн нийгэмлэгт хандан, 1-3 сарын хэрэгцээний хүнс тэжээлийн туслалцаа олгосон байна. Тус байгууллагатай хамтран дүүргийнхээ өрх толгойлсон 12 эмэгтэйд хүнсний туслалцаа олголоо.

urh-. urh-3.





Leave a Reply

  • Facebook