2015 ОНД ДҮҮРЭГТ 10 ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАНА

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд 16 дугаар хорооны 70-85 насны ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажиллагаа “Иргэний танхим”-д нь энэ сарын 12-нд боллоо. Арга хэмжээнд Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Батхуяг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Энхтуяа, Н.Ядамжав, Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцлоо.
Засаг дарга Д.Ганболд ахмадуудад, “Хайлаастад 100 ортой хүүхдийн эмнэлэг, амбулотари, төсвийн болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд хүүхдийн 10 цэцэрлэг барих болсон” гэдгийг дуулгав. Энэ үеэр өндөр настан М.Долгорсүрэнг “Төрийн соёрхол” медаль, нийслэлийн Ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр М.Дуламсүрэн нарын ахмадуудыг шагнасныг гардуулж өгөв. Дараа нь, 18 дугаар хорооны “Иргэний танхим”-д тус хорооны ахмадуудыг хүлээн авч уулзсан. Засаг дарга Д.Ганболд ахмадуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлээд, цагаан сарын дараа хороо бүрээр очиж, иргэд, ахмадуудтай уулзаж, санал, хүсэлтийг нь сонсоно гэв.
Мөн Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнд хүн бүр мод тарихыг уриалж, тарьсан модыг нь хаягжуулна гэдгийг тодотголоо. Ахмадын хорооны дарга А.Зул “ Манай дүүрэгт цөөнгүй бүтээн байгуулалт өрнөсөн. Тусгаар тогтнолын талбай, Явуугийн цэцэрлэгт хүрээлэн, Анкарагийн гудамжны тохижилт зэрэг юм” гээд Дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөлд нийт ахмадуудынхаа өмнөөс талархал илэрхийлэв.

IMG_8210 IMG_8225





Leave a Reply

  • Facebook