ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ БОЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/09 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 2013 оны 15 дугаар тушаалын дагуу 2013 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байна.

17.0      17.1

Иж бүрэн сургуулилт нь “Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа”-г уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах зорилготой юм.

Үүний хүрээнд дүүргийн Гамшгаас хамгаалах 6 алба, 33 мэргэжлийн ангийн 153 аж ахуй нэгж байгууллага, 1-19 хорооны алба, томилгоот аж ахуй нэгж байгууллагын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, техник багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж нийт 2650 ажилчин албан хаагчдад урьдчилан сэргийлэх сургалт дадлагыг явуулсан байна.

17.2      17.3

Өнөөдрийн иж бүрэн сургуулилтад дүүргийн томилгоот 115 байгууллагын 1250 хүн 45 автомашин 150 техник хэрэгсэлтэй Засаг даргын “Бэлэн байдлын үзлэг”-т хамрагдаж шалгуулах юм.

Сургууль зохион байгуулагдах хугацаанд Газар хөдлөлт, обьектын болон ой хээрийн түймэр, хүчтэй цасан болон шороон шуурга, цацрагийн үүсгүүр, химийн хорт бодис алдагдах, технологийн горим зөрчигдсөнөөс үйлдвэрлэлийн осол гарах, хүн, мал амьтан, ургамалын гоц халдварт өвчин тархах, нийтийг хамарсан эмх замбраагүй байдал үүссэн үед гамшгийн голомтод аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлын дадлага, чадварыг мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд эзэмшүүлэхийн тулд үүссэн цагийн байдлын үед бодит үзүүлэх дадлага сургуулийг явуулна.

17.4      17.5

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон бусад зочид төлөөлөгчид оролцоно.

2013 оны 05 сарын 22-нд 15:00-16:00 цагт 37-р сургуульд Газар хөдлөлтийн гамшиг, 2013 оны 05 сарын 23-ны өдрийн 08:00-09:00 “Нарантуул-2” худалдааны төвд Хүн мал амьтаны гоц халдварт өвчин, 10:00-11:00 цагт “Газар хөдлөлтийн улмаас хэвийн үйл ажиллагаа алдагдсан нутгийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлэх, 11:20-12:00 цагт “Үүрэн холбооны сүлжээнд гэмтэл гарч О зогсолт хийсэн цагийн байдлын үед хэрэгжүүлэх” дадлага сургууль 12:30-13:00 “Хүчтэй үйлчилгээтэй хорт бодис эм уусмалууд алдагдсан цагийн байдалд авч хэрэгжүүлэх арга хэмжээ “үзүүлэх дадлага сургууль 2-р хороо Монос эмийн бөөний худалдааны төвд тус тус явуулна.

17.6      17.7.jppg

Чингэлтэй дүүрэгт Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль зохион байгуулснаар Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах, бодлого, хөтөлбөр болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, бусад хууль тогтоомжийг тохиолдсон болон тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ард иргэдэд, аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагад сурталчилан таниулах, мэдлэг дадлага олгож байгаагаар ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook