МАНАЙ ХОРООНЫ АХМАДУУДЫН 91 ХУВЬ НЬ ТАВАН ЖИЛИЙН ГАВШГАЙЧ

19 дүгээр хорооны 70-85 насны ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 117 дугаар сургуулийн “Урлаг” зааланд болсон. Уулзалтад Засаг дарга Д.Ганболд, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Оюунгэрэл, Ахмадын хорооны дарга А.Зул, тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Буянт , хорооны Засаг дарга Д.Алимаа нар оролцов.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд хэлсэн үгэндээ ”Дүүргийнхээ 90-ээс дээш насны ахмадуудынхаа намтар түүхээр ном бүтээнэ. Чингэлтэй хайрханы энгэр бэлд “Эрдэм”-ийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхэлж, хоёр жилийн хугацаанд 10 мянган мод тарьсан” гэдгийг онцолж байв.

19 дүгээр хорооны 1000 гаруй ахмадын 91 хувь нь “Таван жилийн гавшгайч” хэмээн хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Буянт ярьж байлаа.

  19-319-2



website numbers total

Leave a Reply

  • Facebook